УУРХАЙН ТЭЭВЭР-HYBRID POWER

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ

CR130EVT загвар нь технологийн 5 үндсэн давуу талтай:

  • Цэвэр цахилгаан хөдөлгүүрийн үр ашиг: Уламжлалт дизель хөдөлгүүртэй харьцуулахад эрчим хүчний зарцуулалт болон утааны ялгарлыг эрс бууруулж, байгаль орчинд ээлтэй. Энэ нь тээврийн үйл ажиллагааны зардлыг бууруулна.
  • Уян хатан хослол: Ачааны төрөл, тээврийн даалгавраас хамааран өөр өөр даац, эзэлхүүнтэй чиргүүлүүдийг хослуулан ашиглах боломжтой. Хос чиргүүлтэй үед 120 тонн ачааг 15%-ийн налуу замд тээвэрлэх бол дан чиргүүлтэй үед 90 тонн ачааг 25%-ийн налуу замд тээвэрлэх хүчин чадалтай.
  • Distributed Driving Систем: Энэхүү технологийг ашигласнаар хүч дамжуулалт болон мушгих моментын хяналтыг илүү оновчтой болгож, бартаат замын гүйцэтгэлийг сайжруулдаг.
  • Ухаалаг менежмент: Тээврийн хэрэгслийн үйл ажиллагааны төлөв, эрчим хүчний зарцуулалт, гэмтлийн мэдээллийг алсын зайнаас хянах ухаалаг системтэй. Энэ нь засвар үйлчилгээний зардлыг 30-40%-иар бууруулах боломжийг олгодог

Техникийн үзүүлэлтийн хүснэгт

Дараах хүснэгтэд CR130EVT (120-тоннын ангилал) загварын үндсэн техникийн үзүүлэлтүүдийг нэгтгэн харуулав.


Үзүүлэлт

Утга

Тайлбар

Нийт хэмжээ (м)

29.2×3.5×4

Урт x Өргөн x Өндөр

Өөрийн жин (тонн)

70

Зүтгүүр-чиргүүл

Ачааны даац (тонн)

60+60

Зүтгүүр-чиргүүл

Дугуйн хэмжээ

14.00R25

Тэвшний багтаамж 

2×39 м³

Тэвшний багтаамж (овоолсон)

2×55 м³

Дээд хурд (км/цаг)

65

Авирах дээд налуу (%)

15%

Хос чиргүүлтэй үед

Эргэлтийн бага радиус (м)

11.5