CR240EG загварын Автосамосвал амжилттай ашиглалтад орлоо

Дэлхийн хамгийн өндөр цэгт орших уурхайд CR240EG загварын Автосамосвал амжилттай ашиглалтад орлоо

Дэлхийн технологийн тэргүүлэгч CRRC компани нь Төвдийн өндөрлөгт, далайн түвшнээс дээш 5,300 метрийн өндөрт орших Жулун зэсийн уурхайд CR240EG загварын цахилгаан хөтлүүрт өөрөө буулгагч машинуудын эхний ээлжийг амжилттай нийлүүлж, ашиглалтад орууллаа.

220 тоннын даацтай, нийт жин 400 тоннд хүрдэг энэхүү автосамосвал дэлхийн хамгийн эрс тэс, хүнд нөхцөлтэй уурхайд нэвтрүүлж болохыг харуулсан амжилт болов.

CR240EG автосамосвал BMEQ

Эрс тэс нөхцөлд зориулсан инженерчлэлийн шилдэг шийдэл

Төвөдийн өндөрлөг нь хүчилтөрөгчийн агууламж багатай, агаарын температур эрс тэс, байнгын хүчтэй салхитай зэрэг уул уурхайн тоног төхөөрөмжийн хувьд дэлхийн хамгийн хүнд сорилттой орчин юм. CRRC компанийн инженерүүд энэхүү сорилтыг даван туулахын тулд CR240EG загварын “өндөр уулын хувилбар”-ыг дараах дэвшилтэт технологийн шийдлүүдээр тусгайлан бүтээжээ:

  • Хүчний систем: Цахилгаан удирдлагатай, өндөр даралтын коммон рэйл түлшний систем болон шууд цацаргах технологи бүхий өндөр уулын хөдөлгүүрээр тоноглогдсон. Мөн 4 ширхэг турбо цэнэглэгч, урьдчилан халаах системтэй тул өндөрлөг газрын хүйтэн нөхцөлд ч хурдан асаж, илүү их хүч, эргүүлэх момент гаргах чадвартай.
  • Гидравлик систем: Бүрэн гидравлик, тогтмол даралтын хувьсах насос бүхий тоормосны удирдлагын технологи, зэрэгцээ холболттой давхар араат насос бүхий тэвш өргөх цахим удирдлагын технологийг ашигласан. Гидравликийн температурын хяналтын клапанаар тоноглогдсон нь далайн түвшнээс дээш 5,400 метрээс илүү өндөрт, эрс тэс температур, агаарын даралтын өөрчлөлтийг үл харгалзан тээвэрлэлтийн дээд зэргийн гүйцэтгэлийг тогтвортой хангана.
  • Ачааны тэвш: Ачааны тэвшний хийц нь “I” хэлбэрийн араг ястай, элэгдэлд тэсвэртэй ялгавартай хуудасны зохион байгуулалттай, мөн тэвшний ёроолд урвуу “V” хэлбэрийн товгор хийцтэй. Энэ нь тэвшний даацыг сайжруулж, хөшүүн чанарыг нэмэгдүүлэн, ашиглалтын хугацааг бүхэлд нь уртасгадаг.
  • Операторын тав тух: Операторын кабиныг хүчилтөрөгч баяжуулагч болон зогсолтын үеийн халаагчаар тоноглосон. Энэ нь машиныг унтраасан үед ч кабиныг 3-аас дээш цагийн турш дулаан байлгах боломжийг олгож, жолоочид тав тухтай, аюулгүй ажлын орчныг бүрдүүлдэг.
CR240EG автосамосвал BMEQ

Уул уурхайн салбарт технологийн шинэ дэвшил

CR240EG загвар нь технологийн хувьд бүрэн бие даасан, хяналттай байдлыг бий болгосон. Түүний цахилгаан хөтлүүрийн систем нь CRRC-ийн төмөр замын тээврийн салбарт олон жил туршигдаж боловсорсон дэвшилтэт технологиос үүсэлтэй юм.

Хувиргагч шүүгээ, эсэргүүцлийн шүүгээ, дугуйн бууруулах дамжуулга, үндсэн генератор, зүтгүүрийн мотор зэрэг гол эд ангиудыг CRRC-ийн дотоодын үйлдвэрүүд хамтран бүтээсэн нь тус компанийн системийн судалгаа, хөгжүүлэлт, үйлдвэрлэлийн давуу талуудыг харуулж байна.

Энэ нь үндсэн эд ангиудыг бие даан хангах, техникийн дэмжлэгийг бүтээгдэхүүний бүх амьдралын циклийн турш үзүүлэх, борлуулалтын дараах үйлчилгээг бүх шатанд хянах боломжийг олгодог.

Дэлхийн хамгийн хүнд нөхцөлд өөрийгөө батлан харуулсан энэхүү дэвшилтэт, найдвартай технологийг Биг Могул Экуйпмент ХХК нь Монгол улсынхаа уул уурхайн салбарт нэвтрүүлж, хэрэглэгчиддээ санал болгохоор албан ёсоор ажиллаж байна.