Уул уурхайд зориулсан машин тоног төхөөрөмж

АВТОСАМОСВАЛ CR120EH

CR120EH

Ачих жин (даац): 120 Tн
Машины нийт жин: 198 Тн
Тэвшний эзэлхүүн: 52 м3

Морины хүч: 1600HP
Хөдөлгүүр: Дизель-батерей хосолсон

CR120EH АВТОСАМОСВАЛ

CR120EH загварын уурхайн автосамосвал нь 12×12 бүх дугуй хөтлүүртэй, олон хөтлүүрт машин юм. Бартаа туулах чадвар өндөр , аюулгүй байдал, жолоочийн тав тухыг бүрэн хангасан онцлогтой. Ил уурхайн хөрс хуулалт, хүдэр, нүүрс тээвэрлэлтэд ашиглахад тохиромжтой.

Онцлог

  • Хүчин Чадал: 1600м.х/1200 кВт чадал, бартаат замд туулах чадвар сайтай гибрид хөдөлгүүртэй.
  • Түлшний зарцуулалт: Дүүрэн ачаатай үед 30 км/ц тогтмол хурдтай явах үед 0.050 л/т.км-с ихгүй
    түлш зарцуулна.
  • Энерги нөхөн сэргээх: Тоормослох үед үүсэх энергийг батерейг цэнэглэхэд ашигладаг.
  • Найдвартай байдал: Арал, тэвш зэрэг үндсэн хийцүүд нь цутгамал болон гагнаасан бүтцийн хослолтой, өндөр ачаалал авах хэсгүүд нь хүчитгэсэн гагнаастай. Эдэлгээний хугацаа 10 жил.
  • Тоормос: Дүүрэн ачаатай үед 15%-ийн налууд гулсахгүй найдвартай зогсоно.
    Ажиллах температур: -40°C-аас +45°C, далайн түвшнээс дээш 2500м хүртэл.

ОНЦЛОГ БА ДАВУУ ТАЛУУД

– Зардал хэмнэлт: Хосолмол хөдөлгүүрийн систем болон жижиг хэмжээтэй дугуй нь ашиглалтын зардлыг эрс бууруулна.
– Аюулгүй байдал: Бүх дугуйн тоормос, олон хөтлүүрт систем нь замын ямар ч нөхцөлд тогтвортой, найдвартай жолоодлогыг хангана.
– Эдэлгээний хугацаа урт: Арал, тэвш зэрэг үндсэн хийцийн эдэлгээний хугацаа 10 жил.
– Модульчлагдсан загвар: Угсралт, засвар үйлчилгээ хийхэд хялбар.
– Эргэлтийн радиус бага: Урд болон хойд дугуй зэрэг эргэдэг тул эргэлтийн хамгийн бага радиус 10 метр.
– Ухаалаг дифференциал: 12 дугуйг удирдах систем нь халтиргаатай замд зү1тгэлтийг автоматаар тохируулж, тогтвортой байдлыг нэмэгдүүлдэг.
– Дизель-батерей хосолсон хөдөлгүүр: Өгсүүр замд ачаатай өгсөх үед дизель
хөдөлгүүрийн хүчин чадал дээр батерейн хүчин чадал нэмэгдэж машины зүтгэх хүчийг нэмэгдүүлдэг.
– Ирээдүйн технологи: Цаашид жолоочгүй, бүрэн цахилгаан, устөрөгчийн
хөдөлгүүртэй болгон өргөтгөх боломжтой.

Өөрөө буулгагч

ЕРӨНХИЙ ҮЗҮҮЛЭЛТ

ҮзүүлэлтУтга
Ачааны даац (тонн)120
Өөрийн жин (тонн)78
Тэвшний багтаамж (м3)52
Тэвшний багтаамж (овоолсон, м3)70
ҮзүүлэлтУтга
Хурд (дээд, км/цаг)45
Өгсөх налуу (дээд)26%
Эргэлтийн радиус (хамгийн бага, м)10
Дугуйн хэмжээ21.00R35

CR120EH загвар нь дизель хөдөлгүүр болон батерейг хослуулсан эрчим хүчний системээр тоноглогдсон. Энэхүү систем нь хөдөлгүүрийг үр ашигтай горимд ажиллуулж, тоормослох үеийн энергээр батерейг цэнэглэснээр түлшний зарцуулалтыг бууруулдаг. Өгсүүр замд ачаатай өгсөх үед дизель хөдөлгүүрийн хүчин чадал дээр батерейн хүчин чадал нэмэгдэж машины зүтгэх хүчийг нэмэгдүүлдэг.

  • Системийн төрөл: Дизель-Батерей хосолсон (гибрид)
  • Дизель хөдөлгүүрийн хүч: 588 кВт
  • Батерейны хүч: 700 кВт
  • Батерейны багтаамж: 300 кВт/цаг
  • Нийт хүч: 1200 кВт хүртэл
  • Хувийн чадал (жин/хүчний харьцаа): 6.1 кВт/тонн

ГИДРАВЛИК НАСОСНЫ ХӨТЛӨГЧИЙН СИСТЕМ

Гидравлик насос нь бие даасан цахилгаан хөдөлгүүрээс эргэлт авдаг бөгөөд энэ нь
гидравлик системийн тогтвортой ажиллагааг хангадаг. Үүний зэрэгцээ, Гидравлик
системийн ачааллаас хамааран хөдөлгүүрийн гаралтын чадлыг автоматаар тохируулж, эрчим хүч хэмнэдэг.

кабин

Батерей болон гидравлик тоормосны хосолсон систем нь найдвартай ажиллагааг хангаж, тоормосны эд ангийн элэгдлийг бууруулдаг. Тоормослох үед үүссэн энергээр батерейг цэнэглэдэг. Тоормосны систем нь олон улсын ISO3450 2011 стандартын шаардлагыг хангасан болно.

ҮзүүлэлтУтга
Удаашруулах тоормос (Агшин зуурын)4030 кВт
Удаашруулах тоормос (Тасралтгүй)3030 кВт
Бүх дугуйДискэн тоормос
Зогсоолын тоормосПүршээр идэвхжиж, гидравликаар
чөлөөлөгдөнө.

ДОТОР КАБИН

  • Бүхээг нь жолоочид тав тухтай, аюулгүй орчныг бүрдүүлэхээр зохион бүтээгдсэн.
  • Өргөн салхины шил нь орчныг 180 харуулна.
  • LCD удирдлагын дэлгэц.
  • Дуу чимээ тусгаарлалт (бүхээг доторх дуу чимээ ≤76дБ).
  • Жолоочийн тав тухыг хангах доргилт багасгах суудалтай.

Танилцуулга