Бага зардлаар их бүтээмжийг…

НОГООН ЭРЧИМ ХҮЧИНД СУУРИЛСАН ӨНДӨР БҮТЭЭМЖТЭЙ УУЛ УУРХАЙН ШИЙДЭЛ

БИДНИЙ ТУХАЙ

“Биг Могул Экуйпмент” ХХК нь уул уурхай, санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг “Биг Могул Групп”-ийн охин компани юм. “Биг Могул Групп” нь Дундговь аймгийн нүүрсний төсөл, Төв аймгийн цагаан тугалганы төсөл зэрэг уул уурхайн бодит төслүүдийг хэрэгжүүлдэг ба салбарын онцлог, харилцагчдын бодит хэрэгцээ шаардлагыг хангаж ажилдаг.

“Биг Могул Экуйпмент” ХХК нь Монголын уул уурхайн салбарт
дэвшилтэт технологи, үр ашигтай, найдвартай шийдлийг
нэвтрүүлэх зорилготой ажилладаг байгууллага. Манай компани
чадварлаг инженер, техникийн багт тулгуурлан, уул уурхайн
хүнд даацын тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, борлуулалтын
дараах иж бүрэн үйлчилгээгээр мэргэшсэн дотоодын
нийлүүлэгч компани юм. Бид CRRC Datong Co., Ltd.-ийн Монгол
дахь албан ёсны стратегийн түнш бөгөөд тэдний дэлхийн
жишигт нийцсэн технологийг дотоодын салбарт шууд нэвтрүүлж
байна

logo

CRRC корпораци нь 170,000 гаруй ажилтантай, 520 тэрбум юанийн
нийт хөрөнгөтэй, дэлхийд хамгийн томд тооцогдох төмөр замын
тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгч юм. Тус корпорацийн өндөр хурдны
галт тэрэг, метро, хүнд даацын цахилгаан зүтгүүр зэрэг
бүтээгдэхүүнүүд нь АНУ (Бостон, Чикаго, Лос Анжелес), Австрали
(Мельбурн), Европын (Австри, Герман, Франц) зэрэг өндөр
хөгжилтэй орнуудын зах зээлд амжилттай нэвтэрсэн нь CRRC-ийн
дэвшилтэт технологи, чанарын стандарт, бүтээгдэхүүний найдвартай
байдал нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөний нотолгоо юм.
CRRC нь бусад уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдээс ялгарах гол
онцлог нь төмөр замын инженерийн технологид суурилсанд оршино.
Тэдний хүнд даацын зүтгүүр, хурдны галт тэрэгт ашигладаг өндөр хүчин
чадлын, найдвартай ажиллагаатай Хувьсах Гүйдлийн (AC) цахилгаан
хөтлүүрийн систем , ухаалаг удирдлагын технологи, бат бөх хийц зэрэг
туршлагууд нь уул уурхайн хүнд нөхцөлд зориулсан техникүүдийн үндэс
суурь болдог

Чанарын баталгаа: Олон улсын гэрчилгээнүүд

Цахилгаанжуулсан Тээврийн Систем

ногоон эрчим хүч

Алсын хараа, Зорилго, Үнэт зүйлс

Монголын уул уурхайн салбарт ухаалаг, ногоон, өндөр бүтээмжтэй техник, технологийн тэргүүлэгч нийлүүлэгч байх.

-Инноваци: Бид ухаалаг, дэвшилтэт технологийг шингээсэн шийдлүүдийг санал болгоно.

-Үр ашиг: Бүтээмж өндөр, зардал багатай, оновчтой шийдлээр үйлчлүүлэгчдэд үнэ цэнийг хүргэнэ.
-Ногоон хандлага: Байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн, үйл ажиллагааг эрхэмлэнэ.
-Найдвартай байдал: Чанартай тоног төхөөрөмж, тууштай хамтын ажиллагааг эрхэмлэнэ.
-Хариуцлага: Нийгэм, орон нутаг, түншүүд, байгаль орчны өмнө хүлээсэн үүргээ биелүүлнэ.

Уул уурхайн салбарын бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор байгальд ээлтэй, өндөр үр ашигтай, ухаалаг тоног төхөөрөмж, цогц шийдлийг нийлүүлж, технологийн шинэчлэлд бодит хувь нэмэр оруулах.

Хажуугаас Эрчим Хүчний Олон Эх үүсвэрт Холбогдох Систем (LRMPS)

  • CRRC-ийнбүтээсэн Lateral Reception Multi-Power System (LRMPS) буюу Хажуугаас Эрчим Хүчний Олон Эх үүсвэрт Холбогдох Систем нь уурхайн автосамосвал машиныг 1500V тогтмол гүйдлийн (DC) болон батерейын цахилгаанаар ажиллуулдагаараа онцлогтой. Уурхайн технологийн гол замын хажууд цахилгаан дамжуулах шугам байрлуулж, автосамосвал машины автомат гар (пантограф) цахилгаан шугаманд холбогдож тэжээл авна.

  • LRMPS –ын бүрдэл нь хураагууртай автосамосвал машин цахилгаан дамжуулах автомат (пантограф) гар, батерей , шугам, цахилгаан дэд станцаас бүтнэ.

МАНАЙ ТЕХНОЛОГИЙН ДАВУУ ТАЛ